- Нүүр хуудас
- Бидний тухай
Бид Хэн Бэ? / Бидний зорилго
Компани дотооддоо хөгжүүлсэн “Finvesta” платформоор дамжуулан бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч байгууллагуудын нэгдсэн санг үүсгэж тэдгээрийг холбох, зуучлах, хоёр талын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн баримт материалын боловсруулалтыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, шат дараалсан сургалтууд зохион байгуулах, зөвлөгөө мэдээллээр хангаж, хамтран ажилладаг.
Бидний үйлчилгээний гол зорилго нь гарааны болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүү, хөрөнгө оруулалтын хэрэгцээг бүрэн ойлгож, тодорхойлсны үндсэн дээр шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг дотоодын болон олон улсын зах зээлээс олоход туслах, стратегийн хөрөнгө оруулагчидтай холбоо тогтооход гүүр болон ажиллах явдал юм.


Г.БОЛОРСҮХ
ФИНВЕСТЕРИнженер, Эдийн засаг, бизнесийн удирдлагын мэргэжилтэй. Зоосбанк, Төрийн банк, Кредит банканд Менежер, хэлтсийн захирал, газрын захирал, дэд захирал, Гүйцэтгэх захирлаар нийт 14 жил ажилласан туршлагатай.

Ч.БАЯРМАА
ФИНВЕСТЕРБанк, санхүүгийн мэргэжилтэй. Эрсдэлийн шинжээч болон зээлийн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн. Банкны салбарт эдийн засагч, хэлтсийн захирал, газрын захирал, орлогч захирлаар нийт 12 жил ажилласан туршлагатай.

Б.ТУЛГА
ФИНВЕСТЕРБанк санхүүгийн мэргэжилтэй. Зоосбанк, Төрийн банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банканд мэргэжилтэн, газрын захирал, Гүйцэтгэх захирал, ТУЗийн даргаар ажилласан туршлагатай.

Б.ХИШИГСҮРЭН
ФИНВЕСТЕРСанхүүгийн удирдлагын мэргэжилтэй. Дотоодын банкуудад гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр удирдлагын түвшинд ажиллахаас гадна Олон улсын ING банканд ажилласан туршлагатай.

Д.БАЯНЖАРГАЛ
ФИНВЕСТЕРЭдийн засаг, санхүүгийн мэргэжилтэй. Зээлийн шинжээч, бизнесийн үнэлгээ болон даатгалын чиглэлээр мэргэшсэн. Банк санхүүгийн салбарт 18 жил ажилласан бөгөөд эдийн засагч, хэлтсийн захирал, газрын захирлаар ажилласан туршлагатай.

Ц.НАСАНЖАРГАЛ
ФИНВЕСТЕРБизнесийн удирдлагын мэргэжилтэй. Зах зээлийн шинжээч, байгууллагын дотоод үйл ажиллагааг оновчтой удирдах чиглэлээр мэргэшсэн. Банк санхүүгийн салбар, нисэхийн салбар болон олон улсын төслийн байгууллагуудад ажилласан туршлагатай.
FINVESTA ЭКО СИСТЕМ
